Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Улаанбаатарт цэлмэг, 12 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -26…-31 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэлээр -2...+3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 градусаар хүйтний эрч суларч -10…-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.