Ирэх лхагва гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Ирэх лхагва гарагийн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг даргалахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн билээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” 95 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн гэж шийдвэрлэсэн болно.

Тиймээс Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татахыг УИХ-ын зарим гишүүд болон олон нийт шаардаж байгаа юм. МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас нь чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Тэгвэл УИХ-ын чуулганыг лхагва гарагт хуралдуулж, УИХ-ын дэд даргаас Х.Булгантуяаг чөлөөлж, Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэх аж. 




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө