Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн 8 дугаар дүгнэлтийг лхагва гарагт байнгын хороогоор хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн 8 дугаар дүгнэлтийг лхагва гарагт байнгын хороогоор хэлэлцэнэ

Ерөнхий сайдыг огцруулсан үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцсэн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц өнгөрсөн сарын 22-ны өдөр /2025.10.22/ хэлэлцэн шийдвэрлэж 8 дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Ерөнхий сайдыг огцруулахдаа Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон билээ. 

УИХ Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг долоо хоногийн дотор хэлэлцэн хүлээж авах хуультай. Гэтэл өнөөдрийн байдлаар 10 хоночхоод буй. Тэгвэл өнөөдөр УИХ дахь даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногийн лхагва гарагийн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 8 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр товложээ. Харин чуулганы хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх товыг гаргаагүй байна. 

Хуралдааны товыг ЭНД дарж харна уу. 




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө