МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг үлдээж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилохоор тохирсон гэв

МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг үлдээж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг томилохоор тохирсон гэв

МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 28-нд /2025.10.28/ хуралдаж, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо УИХ, Засгийн газар, намын удирдах шатанд ажиллаж буй 16 хүний бүрэлдэхүүнтэй "Зөвшилцлийн ажлын хэсэг"-ийг байгуулсан. 

Тус ажлын хэсэг хоёр өдөр ажиллаж улс төр, нийгмийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх цаашлаад хуваагдсан талыг зөвшилцүүлэх чиглэлд үр дүн гаргаж ажиллах зорилготой юм. Энэ дагуу тус ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд ажиллаж, тал талын уулзалтыг зохион байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсэг 35, 32 болон хуваагдсан МАН-ын бүлгийг нэгтгэх тохироог хийж  чаджээ. 

Ингэхдээ бүлгийн гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон гэх Ж.Батжаргалыг МАН-ын бүлгийн даргад албажуулж, чөлөөлсөн гэх хуучин дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргаар томилох тохироог хийсэн тухай мэдээлэл улс төрийн хүрээнд байна. 

Хоёр тал ирэх даваа гарагаас албан ёсоор нэгдэн хуралдах бололтой.