"Оюу толгой" компаниас 20 сая долларыг зөвлөх үйлчилгээ нэрээр аваад хоёр саяыг нь "Монгол Хаан" жүжигт оруулсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэ асуудлыг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогтоос тодрууллаа.
Тэрбээр, "Нууцад авсан учраас бид нар мэдэх боломжгүй. Урьдчилаад зарцуулалтын талаар Засгийн газрын тодорхой тэмдэглэл гараад, тэнд нь нууц гэсэн зүйл байсан юм шиг байна лээ. Надад үзэж, танилцах боломж байгаагүй. ЗГХЭГ-аас ажлын хэсэг томилогдоод шалгалт хийж ажиллаж байгаа. Үүнд өөрийнхөө компаниас хоёр хүн томилж өгөөд энэ асуудлыг нэлээд нухацтай, нарийн мэдээлэлтэй, дүгнэлт хийхээр ажиллаж байгаа" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: