С.Бямбацогт: Х.Булгантуяа дэд даргын асуудлыг хэлэлцэх хугацаа болж байна, УИХ-ын удирдлагууд анхаарч байгаа байх

С.Бямбацогт: Х.Булгантуяа дэд даргын асуудлыг хэлэлцэх хугацаа болж байна, УИХ-ын удирдлагууд анхаарч байгаа байх

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтоос зарим асуудлыг тодрууллаа. 

Тэрбээр, "Ерөнхий сайдад олгогдсон бүрэн эрх бол Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох. Хариуцлага алдсан сайд нарт хариуцлага тооцох. Гэхдээ одоогоор Засгийн газрын бүтэцтэй холоботой яригдаж байгаа зүйл байхгүй. Намууд хамтраад гэрээ байгуулж ажиллах ёстой. Гэтэл манай намын дарга тодорхой бус байгаа учраас бусад намуудтай хамтарч ажиллах гэрээ байгуулж амжаагүй байгаа. Гэхдээ ойлголоцоод Засгийн газрын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хичээж байна. Энд ямар нэгэн үл ойлголцсон асуудал байхгүй. ХҮН намын зөвлөл хуралдаад зарим гишүүд нь ЗГ-ын огцруулахыг дэмжээгүй. Зарим нь дэмжсэн юм билээ" гэв.

ШУУД ҮЗЭХ: