Хуралдаанд оролцогч талууд тайлбараа танилцуулсны дараа Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг завсарлууллаа

Хуралдаанд оролцогч талууд тайлбараа танилцуулсны дараа Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг завсарлууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахдаа хууль зөрчиж, буруу "саналын томъёолол"-ыг ашигласан гэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд тус хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг шалгаж эхэлсэн юм.

Цаашлаад Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өнөөдөр /2025.10.22 болж, Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхээр шийдвэр гаргах гэж байна. 

Өглөө 09.30 цагт эхэлсэн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан хаалттай горимоор хуралдаж, хуралдаанд оролцогч талууд тал талын тайлбараа танилцуулсны дараа завсарлалаа. 

Энэ үеэр Ерөнхий сайдын төлөөллийн талаас буюу ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Хуралдааны дэгийг сахиулах ёстой. УИХ-ын гишүүд нээлттэй явуулах хүсэлт гаргасан. Засгийн газраас 3-4 хүн, УИХ-аас хориод хүн суучихсан байна. Ийм олуулаа сууж байгаа талд цэц илүү их яриулах цаг хугацаа гаргаж өгч байна. Засгийн газар талаас ярихаар 10 минут яриулж, нөгөө талаас 30 гаруй минут яриулах боломж өгч байгаа дээр хоёр талд тэнцүү боломж олгох шаардлагатай байна.

УИХ-ын дад дарга Х.Булгантуяа "Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үднсэн хууль зөрчсөн үү, хурал даргалж байсан миний бие мөн Үндсэн хууль зөрчсөн үү гэдэг агуулгыг хэлэлцэж буй. Тухайн өдрийн УИХ-ын чуулган нээлттэйгээр 30 гаруй цаг явсан. Цэц хуралдааныг нээлттэй хэлэлцэх ёстой. Гэтэл дайн байлдаан, онцгой байдалтай зүйрлэж 3 хоногийн дотор хэлэлцэхээр болсон. Ийм нөхцөлд өмгөөлөгч авах цаг хугацаа надад байсангүй" гэлээ.