МҮЭ-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санаачилгад Л.Оюун-Эрдэнийн талын 41 гишүүн гарын үсгээ зуржээ

МҮЭ-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатын санаачилгад Л.Оюун-Эрдэнийн талын 41 гишүүн гарын үсгээ зуржээ

МҮЭ-ийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат багш нарын цалинг нэмэхийг уриалж байгаа, жагсаалд оролцож буй. Гэхдээ тэрбээр Л.Оюун-Эрдэнийг засаглах 5 жилийн хугацаанд эл жагсаалыг нэг ч зохион байгуулаагүй нь анхаарал татдаг. Өнгөрсөн жилүүдэд багш, эмч нарыг чимээгүй байлгасан, манлайлал үзүүлж жагсаал зохион байгуулаагүйнхээ шагналыг МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж авсан гэх мэдээлэл ч улс төрийн хүрээнд бий. Гэхдээ түүнээс үл хамаараад багш нар цалингаа нэмүүлэхийн тулд шаардлага тавих нь зүйн хэрэг бөгөөд гагцхүү тэдний чин хүслийг улс төрд ашиглаж байгаа юм биш гэх хардлага байгаа юм. Тэгвэл  С.Эрдэнэбат энэхүү санаачилгадаа гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд түүнд нь Л.Оюун-Эрдэнийг дэмжигч 41 гишүүн гарын үсгээ зуржээ. 

1. Ж.Алдаржавхлан

2. Ж.Галбадрах

3. Х.Баасанжаргал

4. М.Бадамсүрэн

5. Б.Баярбаатар.

6. Ж.Баясгалан

7. О.Саранчулуун.

8. Ц.Идэрбат

9. Г.Лувсанжамц

10. Б.Мөнхсоёл

11. П.Мөнхтулга

12. Э.Одбаяр

13. Д.Ганмаа

14. Р.Сэддорж

15. А.Ундраа

16. Б.Уянга

17. Г.Уянгахишиг

18. О.Батнайрамдал

19. М.Энхцэцэг.

20. Н.Алтаншагай

21. Д.Батбаяр АН

22. О.Номинчимэг

23. Д.Бум-Очир.

24.Э.Болормаа.

25. Л.Мөнхбаясгалан

26. Н.Батсүмбэрэл

27. Ж.Золжаргал

28. Д.Үүрийнтуяа.

29. Л.Энхнасан

30. Д.Батлут

31. Ч.Номин

32. П.Сайнзориг

33. Ц.Сандаг-Очир

34. М.Мандхай

35. М.Ганхүлэг.

36. М.Нарантуяа-Нара

36. П.Наранбаяр.

37. C.Зулпхар.

38. М.Сарнай.

39. С.Эрдэнэболд.

40 Ц.Мөнхтуяа

41.C.Ганбаатар