УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг яг одоо танилцуулж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал " Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар 2026 оны улсын төсвийг хэлэлцлээ. 2026 оны Улсын төсөвт өөрчлөлт оруулж, урсгал зардлаас 10 хувь танахаар болсон. Үүнийг судлах ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Өнөөдрийн бүлгийн хуралд 37 гишүүн ирсэн. Бүртгэл нь байна. Намын бүлгүүд УИХ-ын Үндсэн бүтэц. УИХ-ын Дэгийн тухай хуулинд "Долоо хоног бүрийн даваа гарагт бүлгийн хуралтай байна" гээд заагаад өгчихсөн. Даргын дэргэдэх хурал дээр бүлгийн хурал товлогдсон. Энэ дагуу өнөөдөр бүлгүүд хуралдах ёстой. Бүлгүүдийн үйл ажиллагааны зарчим, зохицуулалтыг УИХ-ын тухай хуулиар, ажиллах зарчим, дүрмийг Дэгийн хуулиар зохицуулсан. Энэ дагуу олонх нь санал нэгдсэн тохиолдолд хуралдаад явах ёстой. Бид 68 гишүүнтэй. Үүний 37 нь хуралд оролцсон учир хүчинтэй. Бүлгийн ээлжит бус хурлаар бүлгийн даргын асуудлыг хэлэлцсэн. Бүлгийн гишүүдийн олонх нь хурал хийх шаардлагыг хүргүүлсэн. Асуудлыг нааштай шийдвэрлээгүй учир ээлжит бус хурлыг хийж олонх нь асуудлаа шийдсэн. Бүлгийн удирдлагыг өөрчлөх асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Шийдвэрийг УИХ-ын удирдлагад гардуулж өгснөөр хүчин төгөлдөр болсон. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-д өргөн бариагүй учир өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцээгүй. Ерөнхийлөгчийн хориг хуультай учир дэмжээд явна" гэв.
Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Төсвийг судлах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Төсвийг цааш нь хэлэлцэх эсэх дээр санал хураагаад хэлэлцэхээр болсон. Тусгай шаардлагуудыг хангасан гэж үзэж байгаа. Багш, эмч нарын цалинг 10-20 мөн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 814 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтаас хасах боломжгүй. Тиймээс урсгал зардлаас хасахаар болсон. Ингэхдээ зарим зардлыг шилжүүлнэ. Ерөнхийлөгчөөс эхлээд бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлаас хасна. Бид багш, эмч нартай уулзаад явж байна. Энэ долоо хоногт Төсвийн байнгын хороог хуралдуулна. Тэр хурлаас албан ёсоор ажлын хэсгийг гаргаад ажиллана" гэлээ.
Харин Сангийн сайд Б.Жавхлан " Moodys агентлагаас манай зээлжих зэрэглэлийг В2+ тогтвортой болгосон. Энэ бол маш сайн үзүүлэлт. 11 жилийн дараа ийм үзүүлэлтийг олж авсан. Оюутолгой гэрээ хэлэлцээр хийх үед зээлжих зэрэглэл тогтвортой болсныг зарласан нь их сайн. Өчигдрийн байдлаар 66.3 сая тонн нүүрсийг хилээр гаргасан" гэлээ.
ВИДЕО: