Н.Учрал: Үндсэн хуулийн зөрчилтэй санал хураалтад УИХ-ын гишүүд оролцохгүй, татгалздаг хуультай

Н.Учрал: Үндсэн хуулийн зөрчилтэй санал хураалтад УИХ-ын гишүүд оролцохгүй, татгалздаг хуультай

Өнөөдөр /2025.10.16/ өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй" гэж 86 хувь нь санал өгсөн. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргасан Д.Амарбаясгалангийн талын гишүүд Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн саналыг байнгын хороо дээр өгсөн юм. 

Учир нь Д.Амарбаясгалангийн талын УИХ-ын гишүүдийн кноп Г.Занданшатарыг огцруулахад чуулган дээр хүрэхгүй байгаа тул Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг парламент дээр унагаад Засгийн газрыг огцруулна гэж тооцож байгаа бололтой. Тодруулбал, Засгийн газрыг огцруулахыг "дэмжихгүй" гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг "дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал ийм нөхцөл байдал үүсэх юм. 

ВИДЕО: 

Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахгүй гэж МАН-ын бүлгийн 38 гишүүн чуулганы ирцэд орохгүй гэж мэдэгдээд буй. Энэ талаар бид УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Учралаас тодрууллаа. Тэрбээр, "Үндсэн хуулийн зөрчилтэй санал хураалтад УИХ-ын гишүүд оролцохгүй, татгалздаг хуультай" гэлээ.