АН-ын бүлэг Д.Цогтбаатарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлжээ

АН-ын бүлэг Д.Цогтбаатарыг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад нэр дэвшүүлжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.14/ хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь дэд хорооны даргыг сонгох тухай байлаа. УИХ-ын тухай хуульд "Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно" хэмээн заасан байдаг. Үүний дагуу 2024 оны сонгуулиас хойш тус дэд хороог УИХ-ын гишүүн Д.Батбаяр удирдаж байсан юм.

Харин энэ удаад УИХ дахь АН-ын бүлгээс Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргад Дав.Цогтбаатар гишүүнийг нэр дэвшүүлжээ. Гэвч нэр дэвшигч Дав.Цогтбаатар гишүүн гадаад улсад албан томилолттой яваа тул Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлуулав.