ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах асуудлыг гишүүд нь хөндөж эхэлжээ

ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах асуудлыг гишүүд нь хөндөж эхэлжээ

МАН-ын бүлэг өнгөрсөн зургаадугаар сарын 23-ны өдрийн /2025.06.23/ хуралдаанаараа Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаараа томилсон.

Намын бодлогоор Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалангийн нэрийг бүлгийн даргад нэр дэвшүүлсэн бол заалнаас Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын зүгээс Ж.Бат-Эрдэнийн нэрийг дэвшүүлж, санал хураалгасан байдаг. Ингээд санал хураалтын үр дүнгээр Ж.Бат-Эрдэнийг сонгосон.  Тэгвэл сүүлийн үед УИХ-ын үйл ажиллагаанд тулгамдаад асуудалтай холбоотойгоор МАН-ын бүлгийн гишүүд Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас нь огцруулах асуудлыг хөндөж эхэлжээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар хэт нэг талд ажиллаж, товлосон хуралдааныг хуралдуулахгүй байх, хуралдуулахдаа  Дэгийн хууль зөрчиж  байгаа гэсэн шүүмжлэлийг МАН-ын бүлгийн гишүүд хэлж  байгаа юм.