Төсвийн байнгын хороо өнөөдөр /2025.10.14/ 10.00 цагаас Төрийн ордонд хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна.
Үүнд:
· Дэд хорооны даргыг сонгох тухай асуудал
· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
·. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий аудиторт хандсан асуултын хариуг хэлэлцэнэ.