Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрхангай суманд ажиллалаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрхангай суманд ажиллалаа

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрхангай суманд ажиллаж, Асуудал-Шийдэл уулзалтаа хийсэн бөгөөд орон нутгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахад цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс гадна талбай болон хашааны тохижилтыг сайжруулах шаардлагатай байгааг уламжилсан юм. Мөн Засаг дарга шинээр баригдаж буй Соёлын төвийн барилгын явцтай танилцав. Одоогийн байдлаар барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа боловч Соёлын төвийн тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй байгаа юм байна. Түүнчлэн сумын нэгдсэн халаалтын зуухны ажилтай танилцаж өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар мэдээлэл сонслоо.