НИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлуудыг танилцуулав.
Зөвлөлийн хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Г.Ууганбаяр, Т.Отгонболд, О.Зундуйдорж, Б.Дөлгөөн болон НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар зэрэг холбогдох албаныхан оролцлоо.
Хуралдаанаар Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам батлах тухай, 800 айлын орон сууцны талаар авах арга хэмжээний тухай, Төслийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай, Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журам батлах тухай, Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай (ДЦС-V) зэрэг нийт 11 асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит V хуралдаанаар хэлэлцэхийг Зөвлөлийн гишүүд дэмжлээ.