Эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Төв талбайд жагсаж байна

Эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Төв талбайд жагсаж байна

Эмнэлгийн эмч, ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Төв талбайд жагсаж байна. Өнөөдөр /2025.10.09/ 11 цагаас эхэлсэн тус жагсаалд 3000 орчим эмч, мэргэжилтэн оролцож байна.

Эмч, ажилтан нарын төлөөлөл “Эмч нарын хувьд ихэвчлэн тус мэргэжлийг багаасаа хүсэж, мөрөөдөж сонгосон хүмүүс байдаг. Үндсэн цалингаа 3.5 сая болон түүнээс дээш болгохыг хүсэж байна. Гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг юм үүссэнээс хойш цалин хугацаандаа орохоо больсон. Сувилагч нарын хувьд 1.1-1.5 сая төгрөгийн цалин авч байна. Эрүүл мэндийн салбар бол суурь, чухал салбар. Цалин бол бидний амьдралын баталгаа байх ёстой” гэв.

ШУУД ҮЗЭХ: