Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдож, 8 тонн шатахуун асгарчээ

Шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдож, 8 тонн шатахуун асгарчээ

Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ "Баадайн гол" гэдэг газар онхолджээ.

Нийт 12 тонн шатахуун, 5 тонн түлш ачиж явснаас 8 тонн шатахуун асгарчээ. Аймгийн онцгой байдал болон цагдаагийн байгууллага шатахуун асгарсан газрыг хамгаалж, саармагжуулах ажлыг хийж дуусгасан байна.