Үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж буй багш нарын тайван жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж буй багш нарын тайван жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Багш нар үндсэн цалингаа 3,5 сая төгрөг болгохыг шаардаж Төв талбайд өдөр бүр тайван жагсаал зохион байгуулж буй. Өнгөрсөн ням гаргаас эхэлсэн тайван жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Улмаар энэ баасан гараг буюу 2025.10.10 хүртэл тус тайван жагсаал үргэлжилнэ. 

Цаашид багш нар үндсэн цалингаа нэмэгдүүлж, дорвитой арга хэмжээ авах хүртэл үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Тухайлбал, энэ долоо хоног дуустал тайван жагсаал зохиож байгуулж үр дүн гарахгүй бол ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдээд байна.