Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ЕБС-ийн дуу бүжгийн багш М.Ариунболд томоохон зах худалдааны төвийн гадаа дуулж, аавынхаа эмчилгээний зардлыг олж эхэлсэн байдаг. Түүний аав нь уушгины хорт хавдартай бөгөөд 100 орчим сая төгрөг хэрэгтэй гэж байсан билээ. М.Ариунболдын аавд урлаг соёлынхон болон Монголын ард түмэн хандив өргөж, эмчилгээндээ орохоор гадаад улсыг зорьсон билээ.
Тэгвэл М.Отгонбаяр "Ай даа сайхан сэтгэл. Та бүхэндээ талархаад барахгүй нь ээ. Оргилсон сэтгэлтэй өргөн олон ахан дүүстээ мэнд хүргэе ээ. Хоёр дахь хими эмчилгээний дараа аавын царай өнгө нэмж, аахилах ч үгүй шатаар гардаг болж. Гурав дахь хими эмчилгээ хүртэл гурван долоо хоног хүлээх болсон тул аав ээж хоёр минь эх нутгийн зүг нисэн гэртээ ирлээ. Эмчилгээ тун сайн зохиж байгаа болохоор мэдэгдэхүйц царай орж байна. Халзарч унасан байсан үснүүд хар өнгөөр цухуйж байна. Гялаан ч үгүй байсан хөмсөг нь тодорч ирээд л ... Ай даа сайхан сэтгэлт та бүхэндээ талархаад барахгүй нь ээ. Дараа дараагийн эмчилгээний ард гарахаар царайнаас нь нарны гэрэл цацрах нь байна шүү . Бүгдэд нь баярлалаа. Бүгдэд нь хайртай шүү" хэмээн цахим хуудсаараа дамжуулан Монголын ард түмэндээ талархал илэрхийлжээ.