Ээж, охин хоёр гэртээ угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Ээж, охин хоёр гэртээ угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Галлагааны улиралд иргэд угаартаж, эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол цөөнгүй гардаг.

Тэгвэл энэ сарын эхээр ээж, охин хоёр гэртээ угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүрэгт оршин суух 56 настай эмэгтэй, 16 настай охины хамт угаартаж амь насаа алдсан байна. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар 56 настай иргэн гэртээ угаартсан байдалтай нас барсан бол 16 настай охин нь ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээ авч чадахгүй нас барсан аж. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна.