Аргын тооллын 10 сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 16, Шийдэм одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 18 минутад жаргана.
Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух (10ц 21м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.