Өчигдөр Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртжээ

Өчигдөр Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртжээ

Сүхбаатар аймгийн Асгат сумын нэгдүгээр багийн “Хутагт-Уул” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 6-ны өдрийн 18:35 цагт ирсэн байна. 

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Сүхбаатар, Асгат сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж тус өдрийн 22:25 цагт бүрэн унтрааж, Асгат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид хүлээлгэн өгчээ. Тус хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 1.2 га талбай өртсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.