Энэ оны аравдугаар сарын 4-ний өдөр 13:12 цагийн үед БНСУ-ын Пусан хотын Гамчон боомтод 498 тонн жинтэй, Монголын далбаатай хөлөг онгоц шатаж байна гэсэн мэдээлэл тус өдөр Пусан хотын эргийн хамгаалалтын албанд ирсэн байна.
Улмаар эргийн хамгаалалтын алба гал сөнөөгчдийн хамт нийт 12 гал унтраах хөлөг онгоц болон эрэг орчмын аврах завийг ажиллуулж, 16:16 цагийн орчимд галыг бүрэн унтраасан гэж мэдээлсэн байна. Энэ талаар эргийн хамгаалалтын албаны хүний мэдээлснээр, "Тэр өглөө хөлөг онгоцыг бэхжүүлэхийн тулд гагнуурын ажил хийж байсан бөгөөд тэр үйл явцаас үүссэн очоос гал эхэлсэн бололтой. Одоогоор бид галын шалтгааныг шалгаж байна" гэжээ.
Эх сурвалж: News 1