ТОДРУУЛГА: Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажил зогсоогүй, 16 дахь өдрөө үргэлжилж байна

ТОДРУУЛГА: Хөвсгөл аймагт самарт яваад сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажил зогсоогүй, 16 дахь өдрөө үргэлжилж байна

Хөвсгөлийн Тариалан суманд самарт яваад сураггүй алга болсон эмэгтэйг эрэн хайх ажлыг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Тэгвэл тус мэдээллийн талаар ОБЕГ-аас тодруулахад эрэн хайх ажиллагаа хэвийн 16 дахь өдрөө үргэлжилж байна гэв.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт дөрвөн хүн самар түүж байснаас самраа сахиж үлдсэн иргэн "Э" есдүгээр сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим сураггүй алга болсон байдаг. Улмаар тухайн дуудлагыг ОБЕГ есдүгээр сарын 22-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч, эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.