Нисдэг тэргээр хувийн үйлчилгээ үзүүлдэг компани хотын төвөөс “Чингис хаан” ОУНБ руу иргэдэд үйлчилж эхэлжээ. Хотын төвөөс нисэх буудал руу зорчигч тээвэрлэхэд долоон минут зарцуулах бөгөөд нэг хүнийг тээвэрлэх зардал нь 99 доллар байх аж. Мөн нисэх буудал руу зорчихдоо иргэд урьдчилан захилга өгөх ёстой гэнэ.