Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулууны "Асуудал шийдэл" иргэдтэй уулзах уулзалт Адаацаг суманд боллоо

Дундговь аймгийн засаг дарга С.Мөнхчулууны "Асуудал шийдэл" иргэдтэй уулзах уулзалт Адаацаг суманд боллоо

Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны “Асуудал-Шийдэл” иргэдтэй уулзах уулзалтыг 2025 оны 10-р сарын 03-ы өдөр Адаацаг суманд зохион байгууллаа. Уулзалтад тус сумын төвийн иргэд, малчид болон төрийн байгууллагын төлөөлөл оролцож, тулгамдсан асуудлуудаа аймгийн Засаг даргад уламжилсан юм.

Иргэдийн уулзалтад 184 иргэн хүрэлцэн ирсэн бөгөөд Газрын харилцааны чиглэлээр-87, Улсын бүртгэлийн чиглэлээр-77, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт нийт-217, үүнээс дотор-104, уламжлалт-19, хүүхэд-36,шүд-31, эмэгтэйчүүд-28, хиймэл оюун ухаан-21  иргэн хамрагдсан ба 283 иргэн шинжилгээнд хамрагдаж, төрийн үйлчилгээг нийт 664 иргэнд газар дээр нь хүргэлээ. Хуралд иргэдийн зүгээс дараах асуудлуудыг онцлон тавилаа.

Үүнд:

Суманд шүдний эмч хүрэлцээгүй, сумын хойд талд уул уурхай ажиллаж байгаа ч малчдын орлого, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа бөгөөд уурхайн үйл ажиллагааг зохицуулах, мал аж ахуй, дайвар бүтээгдэхүүний ашиглалтын асуудлыг шийдэх, дэд бүтцийн хувьд үүрэн телефоны үйлчилгээ муу, салхин сэнсний хор хөнөөл, цахилгаан түгээлт хязгаарлагдмал, соёлын төвийн шинэ барилга барих газрын зөвшөөрөл, уул уурхайн тээврийн маршрут, замын зохицуулалтыг сайжруулах, малчны бааз, кемпийн стандарт, хог хаягдлын асуудал, малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ усны хангамж, худаг, халаалтын асуудал, эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, камержуулалт, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлт, хулгай, гэмт хэрэг, хүүхдүүдийн электрон тамхины хэрэглээ мөн номын сангийн халаалтын асуудал зэргийг шийдвэрлэх, орон нутгийн удирдлага болон холбогдох байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй хэмээн хэлж байлаа. Засаг даргын зүгээс тавигдсан санал хүсэлт, асуудлуудыг сонсож, холбогдох хариултуудыг өгч, асуудлуудыг шийдвэрлэх ба түргэн шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллана хэмээв.

Мөн уулзалтын үеэр аймгийн жуухаар:

1.Д.Нарангарав
2.Ө.Догмидцэрэн
3.В.Рэгзмаа
Аймгийн хүндэт тэмдэгээр:
1.Н. Батцэнгэл
2. О.Өлзийжаргал
3. Д.Ганхөлөг нарыг тус тус шагналаа