Хоёр өдөрт таван хүн угаартаж нас барсан гэх НЭМҮТ-ийн мэдээллийг үгүйсгэснээс хойш угаарын хордлогын мэдээллийг нууцлах боллоо

Хоёр өдөрт таван хүн угаартаж нас барсан гэх НЭМҮТ-ийн мэдээллийг үгүйсгэснээс хойш угаарын хордлогын мэдээллийг нууцлах боллоо

Угаарын хийн хордлогын өдөр тутмын мэдээг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж, мэдээлдэг. Өнгөрсөн жилүүдэд ч өдөр тутам хэвийн гаргадаг байсан тус мэдээлэл гэнэт алга боллоо.

Тухайлбал, өнгөрсөн сарын 23, 24-нд огцом хүйтэрч, угаарын хордлогоор хоёр өдөрт таван хүн нас барсан тухай тус газраас мэдээлсэн. Гэтэл нөгөөдөр нь буюу 2025.09.26 нд НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Хадбаатар, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар хэвлэлийн хурал хийж, тус мэдээлэл худлаа болох талаар няцаалт хийсэн байдаг. Тэднийг хэвлэлийн хурал хийснээс хойш НЭМҮТ угаарын хийн хордлогын өдөр тутмын мэдээг дахиж нийтэлсэнгүй. 

Энэ талаар НЭМҮТ-ийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Т.Хосцэцэгээс тодруулахад "Манай байгууллага өдөрт тутмын угаарын хийн хордлогын мэдээллийг гаргахаа больсон. Дахиж тус мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэхгүй" гэснээс өөр тайлбар өгөөгүй юм. Үүнээс харахад холбогдох байгууллагууд угаарын хордлогын мэдээллийг нууцалж байна уу гэх хардлага төрж байгаа юм.