Энэ сарын 6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 07-ноос 10-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
7-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 9-нд Дархадын хотгороор бороо, нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2...+7 градус,өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.