Жанжин клуб чиглэлийн авто замыг даваа гарагт нээнэ

Жанжин клуб чиглэлийн авто замыг даваа гарагт нээнэ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 37 дугаар хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км урт шинэ авто замын хөдөлгөөнийг энэ сарын 6-нд нээнэ. Тус ажлын гүйцэтгэгчээр "Шинэ хотын цамхаг" ХХК ажиллаж байгаа бөгөөд явган хүний замын ажлыг энэ сарын 15-нд дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.