Нүүрсний хулгайтай нэр холбогдсон УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийг нь шалгана гэж айхдаа Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох ажиллагааг УИХ дээр нам гацаав. Нэр дэвшигчийг танилцуулах тов тогтоож өгөхгүй луу унжлаа, шууд зугтлаа Ерөнхий сайд танхимдаа хэнийг ажиллуулах, чөлөөлөх, огцруулах нь Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт буюу 39-ийн 4-т тов тодорхой зааж өгсөн байдаг.
Хууль харлаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 1-д зааснаар тухайн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх товыг УИХ-ын дарга тогтоохоор заасан байна. Энэ хуулийн 6.6-д хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга батална гэж бас заажээ. Хуулиар баахан эрх ямба эдэлчхээд үүргээ биелүүлэхгүй бултах нь Д.Амарбаясгалан Үндсэн хуулийг басамжилж байна гэж ойлгогдов.
Сайдад нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж болох дэгтэй. УИХ-ын дарга жийрхэж зугтаад байгаа Б.Энхбаяраас нүүрсний хулгайтай холбогдсон талаараа олон нийтийн өмнө асууж болно шүү дээ. Хүрд эргүүлэх энэ боломжоо ашиглахаас ч бултаж байгаагаас харвал үнэхээр “Но”-той юм байна гэж бодоход хүргэв. УИХ-ын ажлыг гацаахыг юман чинээ бодохгүй байгаа нь хууль зүйн сайдын томилгоонд тавьсан албан бус “Хориг”, нүүрсний хулгайтай хийх тэмцлээс Д.Амарбаясгалан маш их айж байгаа нь илт байна.