Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн УИХ-ын гишүүн Д.Ганмааг айлган сүрдүүлсэн үйлдэл гарсан талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа мэдээлсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа "Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх, ажлаас халшралтыг бууруулах, ачааллыг багасгах гэх мэт бодлогын тоо баримт шаардахад Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн миний хажууд хүрч ирээд гишүүний бүрэн эрхэд халдсан. Миний бодож буйгаар эмэгтэй хүний хувьд шууд дээрэлхсэн. "Хохино шүү, аятайхан байгаарай чи" гэж заналхийлсэн үг хэллээ" гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа уг асуудлаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргажээ.