"Хямд үнээр нүүрс өгөх гэрээ байгуулсан" асуудлаар ажиллах УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төсөлд 10 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ

"Хямд үнээр нүүрс өгөх гэрээ байгуулсан" асуудлаар ажиллах УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төсөлд 10 гаруй гишүүн гарын үсгээ зуржээ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар төмөр замын хил холболтын гэрээг хянан, шалгах түр хороо байгуулахаар УИХ-д хандах гэж буй.

Энэ талаар УИХ-ын Ж.Баярмаа, “Гэрээг батлах үеэр үнийн талаар би маш олон удаа асуусан. Эрдэнэс тавантолгойн урт хугацааны үнийг жишиг болгоно гэж хэлж байсан боловч яг хэдээр тогтоож байгааг огт хэлээгүй. Худалдах, худалдан авах гэрээг нууцалсан эсэхийг тогтоомоор байна. Үнэн эсэх нь тодорхойгүй явж байгаа олон асуудлуудыг нягтлах ёстой. Магадгүй энэ гэрээ нууцлалд орсон бол түр хороо байгуулж албан ёсоор авах хэрэгтэй байх" гэсэн юм. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаа болон Д.Ганбат нар Нүүрсний үнэтэй холбоотой ажиллах УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсруулж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд 10-аад гишүүн гарын үсэг зурсан талаар УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлжээ.