ОХУ-ын газрын тосны үйлдвэрт гарсан томоохон хэмжээний ослоос шалтгаалан тус улс шатахууны экспортдоо хориг тавьж эхлээд байгаа бөгөөд энэ нь Монголд ч нөлөөлж, шатахуунаар тасарна гэх мэдээлэл цахим орчинд гарч буй.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням дараах мэдэгдлийг гаргажээ. Тэрбээр "Шатахуун нийлүүлэгч талд маань асуудал бэрхшээлтэй байгаа ч бидэнд асуудалгүй нийлүүлж байгаа. Мөн өөр эх үүсвэрээс ч авах боломжтой байгаа" гэжээ.
Шатахуун нийлүүлэгч талд маань асуудал бэрхшээлтэй байгаа ч бидэнд асуудалгүй нийлүүлж байгаа.
— Гонгорын Дамдинням (@Daimka07) October 2, 2025
Мөн өөр эх үүсвэрээс ч авах боломжтой байгаа. pic.twitter.com/RFdgX64RxM