Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын чуулганаар хэзээ хэлэлцэх талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
Тэрбээр "Хууль зүйн сайдыг томилох асуудлыг Хууль тогтоомжид заасан журмын дагуу хэлэлцэх байх. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байхгүй байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл гэж бий. Даргын дэргэдэх зөвлөлөөр ээлжит болон ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг товлоно. Тэр тусмаа чуулган болон байнгын хороо, дэд хороо, хянан шалгах хороогоор ямар асуудал хэлэлцэхээ тогтдог. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын тов маш тодорхой гарсан. Энэ дунд уг асуудал байхгүй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: