"Ерөнхий сайд Г.Занданшатар О.Сийлэгмааг чөлөөл гэсэн чиглэл өгөөгүй. Уг асуудлыг төрийн албаны зарчмын дагуу тавьсан" гэж П.Наранбаяр мэдээлжээ

"Ерөнхий сайд Г.Занданшатар О.Сийлэгмааг чөлөөл гэсэн чиглэл өгөөгүй. Уг асуудлыг төрийн албаны зарчмын дагуу тавьсан" гэж П.Наранбаяр мэдээлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын зээлийн сангийн ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмааг ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн тухай мэдээлэл гарсан. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр, “Боловсролын зээлийн сангийн ажлын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сийлэгмааг ажлаас чөлөөлөх асуудлыг төрийн албаны зарчмын дагуу тавьсан. УИХ гишүүн Б.Энхбаяртай холбоотой мэдэгдлийг төрийн албан хаагч улс төрийн үйл ажиллагаанд нэг талыг барьж оролцсон гэх шүүмжлэл гарсан нь үнэн. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар О.Сийлэгмааг чөлөөл гэсэн чиглэл өгөөгүй болно. Энэ асуудлыг улс төржүүлэхгүй байхыг хүсье” гэжээ.