МАН-ын Хяналтын хороо өчигдөр /2025.10.01/ хуралдаж, Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэртээ холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нарын гишүүд мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхтүвшин, "МАН 2024 оны УИХ-ын сонгуульд авлигатай тэмцэх заалтуудыг тодорхой зааж өгсөн. Гэтэл өчигдрийн Хяналтын Ерөнхий хорооны хурлын үйл явцыг харахад тэнцвэргүй үйл явдлууд буюу ялангуяа авлигалтай холбоотой зүйл ярьсан хүнийг буруутгадаг болж байна. Хоёр асуудал яригдаж байгаа. Б.Энхбаяр гишүүнийг худал мэдээлэл түгээсэн гэдэг. Хоёрдугаарт Д.Амарбаясгалан даргатай холбоотой асуудал. Хоёр хүний асуудал байхад гэм буруугүйн зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд, хуулиар гэм буруутай нь тогтоогдтол гэм буруугүй гэдэг зарчим нь нэг хүн дээр үйлчлээд нөгөө хүн дээр үйлчлэхгүй шийдвэр гарсанд харамсаж байгаа. Энэ шийдвэрийг МАН-ын гишүүдийн санал гэж бодохгүй байгаа. Энэ саналаа Хяналтын ерөнхий хороо эргэж хараач гэж хүсэж байна. Тэгэхгүй бол бидний хэдэн гишүүд МАН бүлгээс гарах, МАН-аас гарах хүртэл арга хэмжээ авна. Энэ нь юу гэхээр МАН авлигатай тэмцэхгүй, ухарч байгаа юм шиг зүйлийг үзүүлж байна гэж бодож байна. Тэгэхээр энэ асуудал шүхээр шийдвэрлэгдээд асуудал нь тодорхой болсоны дараа ийм асуудал яригдах ёстой. Намын дүрэмд зааснаар авлигтай холбоотой асуудалд орвол намаас түдгэлзүүлэх заалттай байгаа бөгөөд асуудал нь шийдвэргдвэл намаас хөөх эсвэл эргэж орж ирэх заалттай. Гэтэл саяны шийдвэр нь МАН-ын гишүүдийн санаа зоригийг илтгэхгүй байгаа тул шийдвэрээ эргэж хараач гэсэн шаардлагыг тавьж байгшаа юм" гэлээ.