АН-ын бүлэг УИХ-ын даргын ёс зүй, улсын төсөв эзэнгүйтэж байгаа асуудлаар шийдвэр гаргахаар хуралдах болсон тул чуулганы хуралдааныг орхин гарав /ВИДЕО/

АН-ын бүлэг УИХ-ын даргын ёс зүй, улсын төсөв эзэнгүйтэж байгаа асуудлаар шийдвэр гаргахаар хуралдах болсон тул чуулганы хуралдааныг орхин гарав /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ хуралдаан эхэллээ.Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэх мөн тус гишүүдийн өргөн барьсан Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр товлоод байв. 

Харин хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнөөдөр хэлэлцэж буй хоёр хуулиар завсарлага авах үндэслэл байна. Тухайлбал, Хөдөө  аж ахуйн хуулинд зөвхөн мал аж ахуйн талаар дурдсан байна. Тунхагийн шинжтэй шийдэж байгаа  асуудал багатай байна. Тиймээс бид хэлэлцэхийн тулд завсарлага авах үндэслэл байна гэж үзэж байна. Цаашлаад өнгөрсөн долоо хоногт АН-ын удирдах байгууллагын Улс төрийн зөвлөл тодорхой шийдвэр гаргаж бүлэгт хоёр асуудлаар тодорхой чиглэл өгсөн. Тодруулбал, УИХ-ын даргын ёс зүй болоод улсын төсөв эзэнгүйтэж байгаа асуудлаар шийдвэр гаргах чиглэлийг Улс төрийн зөвлөлөөс АН-ын бүлэгт өгсөн. Иймээс яг одоо бид чуулганы хурлаас гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана. Манай гишүүд ирцэндээ орчхоод хурлыг орхин гарч бүлгийн хуралд оролцох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр надад хамаагүй гэж байгаа хүн үлдэж болно. Олонх ирцээ бүрдүүлээд хуралдаад яв. АН-ын бүлэг тодорхой асуудлаар хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй" гэж хэлээд чуулганы танхимыг орхин гарав. 

ВИДЕО: