Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэхийг Д.Амарбаясгалан шийднэ

Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг УИХ-аар хэзээ хэлэлцүүлэхийг Д.Амарбаясгалан шийднэ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр /2025.10.02/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаасаа хөөх шийдвэр гаргасан.

Харин нөгөө талд Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохоо мэдэгдэж, энэхүү шийдвэрээ парламентад танилцуулж баталгаажуулахаар өчигдөр УИХ-д хүргүүлсэн талаар бид мэдээлсэн. 

Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1-т "Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, огцруулах, түүнтэй холбогдуулан шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулах тухайгаа УИХ-ын даргад мэдэгдэж товыг тогтоолгоно" хэмээн заасан. Иймд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийг нь нүүрсний хулгайч хэмээн сэдээлсэн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг шийдвэрлэх товыг хэзээ тогтоох нь анхаарал татаж байгаа юм.