Өнөөдөр /2025.10.01/ орой МАН-ын Хяналтын хороо хуралдсан. Тус хурлаар УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдад нэрийг нь дэвшүүлжээд байгаа Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан юм.
Учир нь УИХ-ын гишүүн Б.Энхбаяр NTV телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ, "УИХ-ын дарга, МАН-ын даргад нэр дэвшээд буй Д.Амарбаясгалангийн нүүрсний хэрэгт холбогдсон байж магадгүй" зарим асуудлыг ярьсан юм.
Иймд МАН-ын Бага хурлын гишүүн н.Цогтгэрэл тэргүүтэй иргэд өчигдөр /2025.09.30/ "Б.Энхбаярыг МАН-аас хөөх" гарын үсгийг Тусгаар тогтнолын ордонд цуглуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр хуралдсан МАН-ын Хяналтын хорооны хурлаас, "УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын гишүүнчлэлээс хасах" шийдвэр гарсан талаар албан бус эх сурвалжууд мэдээлж эхлээд байна. Учир нь энэ талаар МАН-аас албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. Мөн маргааш /2025.10.02/ хуралдах УИХ-ын чуулганаар Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тангаргаа өргөх юм.