Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар миний байр суурийг асуусан. Намын асуудлыг төрийн зовлон болгох хэрэггүй

Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар миний байр суурийг асуусан. Намын асуудлыг төрийн зовлон болгох хэрэггүй

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр улс төрийн мэдэгдэл хийсэн. Тэрээр "УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг нүүрсний хулгайд холбогдсонд итгээгүй ч Засгийн газраас Эрдэнэс Тавантолгойд шалгалт явуулахад холбогдсон нь үнэн байна" гэж мэдэгдсэн. Түүнчлэн, нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо гэж мэдээлсэн билээ.

Тэгвэл эл мэдэгдэлтэй холбоотойгоор Засгийн газрыг огцруулах акцыг эхлүүлжээ. Төрийн ордонд тэр дундаа УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Г.Занданшатарыг огцруулах акцыг эхлүүлжээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын албан бланк дээр гарын үсэг цуглуулсан тухай мэдээлэл бий. Өчигдөр тэд Тусгаар тогтнолын ордонд уулзаж энэ талаар ярилцсан нь бодитой гэж буй юм. Тэгвэл эл мэдээллийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр баталгаажууллаа.  

Тэрбээродит үнэн юу гэвэл намынхаа асуудлыг намынхаа дүрмийн дагуу шийдэж явахгүйгээс үүдэлтэйгээр энэ асуудал нь төрийн хямрал болно. Мэдээж зарим нэг гишүүн Ерөнхий сайдыг огцруулна гэнэ. Энэ яриа өчигдрөөс Төрийн ордонд яригдаад, үндэслэлийг нь бичээд эхэлсэн байна лээ. Миний байр суурийг мөн асуусан. Би учир байдлын талаар эхлээд мэдээлэлтэй болъё, орон нутагт ажиллаад өчигдөр ирсэн гэдгээ хэлсэн. Улс төрийн бодит өрнөлд дүгнэлт өгч байгаад байр сууриа илэрхийлнэ. Энэ уг нь болохгүй асуудал юм. Намдаа асуудлаа шийд л дээ. Ингэж заавал төрийн зовлон болгож, УИХ-ын гишүүдийг хувааж, тэр тусмаа төсөв хэлэцэх үе бол УИХ-ын гишүүдийн хувьд маш хариуцлагатай, сахилга баттай оролцох цаг үг. Энэ огт болохгүй. Нөгөө талд Засгийн газар, Ерөнхий сайдын ажлыг сайхан, гоё яриагаар биш тоо баримтаар дүгнэнэ. Муу юмыг тогтвортой байлгах ямар шаардлагатай юм. Мууг нь мэдвэл үтэр түргэн солих хэрэгтэй. Ний нуугүй хэлэхэд, хэрвээ засаг төрийн асуудал орж ирвэл өнөөдрийн Засгийн газрын үйл ажиллагаанд таатай хандахгүй. Ялангуяа бүтэц, бүрэлдэхүүнд маш чадамжгүй сайд нар ажиллаж байна. Ажлаа хийж чадахгүй юмнуудыг хараад уур хүрээд байна. Сайд нар нь гоё, мундаг, зөв ярих юм. Гагцхүү үйлдэл нь буруу, хийж хэрэгжүүлэх арга зам, шийдлээ мэддэггүй юм байна. Сүүлдээ энэ чадамжгүй юмнуудыг харж, хий эргэж коридороор холхиж байхын оронд асуудлыг атгаж аваад гайхамшгийг үзүүлмээр байна. Жижигхэн улс, жижигхэн эдийн засаг шүү дээ, юу нь болдоггүй юм" гэлээ.