УИХ-ын чуулганы лхагва гарагийн Төсвийн байнгын хорооны, пүрэв гарагийн /2025.05.08/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалаас Д.Загджавыг чөлөөлж, С.Магнайсүрэнг томилох юм. Д.Загджавыг 2024 оны тавдугаар сарын 30-нд ерөнхий аудитороор томилсон. Түүний оронд ерөнхий аудитороор С.Магнайсүрэнг томилуулахаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвшүүлээд байгаа юм. Үндэсний аудитын газар нь УИХ-д ажлаа тайлагнадаг, удирдлагыг нь УИХ-ын дарга нэр дэвшүүлэн томилуулдаг билээ. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол, ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хаалттай хэлэлцэхээр товложээ.