Энэ удаагийн өвлийн олимпын наадамд найман шинэ медалийн төрөл нэмэгдэж, 30 гаруй жилийн дараа анх цоо шинэ спорт олимпын хөтөлбөрт багтаж байна.
Олимпын наадам өмнө нь одоо байгаа спортын хүрээнд шинэ төрөл нэмж ирсэн ч 2002 онд скелетоныг дахин оруулснаас хойш цоо шинэ спорт нэмээгүй байсан билээ. Тэгвэл энэ олимпын шинээр нэмэгдэж байгаа спортын төрөлд,
- Цанын уулын авиралт нь уул руу авирч, дараа нь цанаар уруудах хосолмол спорт юм.
Тамирчид өгсөх үедээ цанын уланд наадаг /climbing skins/ наах бөгөөд дараа нь тодорхой хэсгийг цанаа тайлан явганаар туулж улмаар дахин цанаа өмсөж уруудан уралдана.
- Скимо нь Олимпын дебютээ дараах 3 төрөлд хийнэ:
- Эмэгтэй спринт
- Эрэгтэй спринт
- Холимог буухиа
Түүхийн хувьд скимо нь Европын цастай нутгийг эрт үед туулж гарах хэрэгцээнээс үүсэлтэй бөгөөд 1897 онд Швейцарт албан ёсоор тэмдэглэгдсэн.
Харин одоо байгаа спортын хүрээнд нэмэгдсэн таван төрөл нь уламжлалт өвлийн спортын хүрээнд нэмэгдэж, ялангуяа эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.
- Хос могул (Dual moguls) – Фристайл цанын төрөл
- Холимог багийн скелетон
- Эмэгтэй давхар чарга (Women’s doubles luge)
- Эмэгтэйчүүдийн том довын цанын харайлт (Large hill)
- Эрэгтэй супер баг (Super team) – цанын харайлт
Өмнөх 4 хүний багийн төрлийг халж, 2 хүний баг хүртэл 3 үсрэлт гүйцэтгэх шинэ формат илүү хурдтай, динамик болж, жижиг улсууд оролцох боломж нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.