Олон улсын авлигын индексийн жагсаалтыг жил бүр гаргадаг Транспэрэнси Интернэшнл байгууллага 2025 оны судалгааны дүнг олон нийтэд танилцууллаа. Энэ жилийн судалгаанд 182 улс хамрагдсанаас Монгол Улс 33 оноо авч авлигын төсөөллийн индексээр 124-р байрт жагссан байна.
Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 байраар ухарсан үзүүлэлт юм.
Тайланд дурдсанаар Монгол Улсын үнэлгээ буурахад төрийн шийдвэр гаргалтын ил тод байдал сул, авлигын хэрэгт хариуцлага тооцох механизм хангалтгүй, улс төрийн санхүүжилт болон уул уурхайн салбарын эрсдэл өндөр байгаа нь нөлөөлсөн гэж дүгнэжээ. Авлигын төсөөллийн индексийг 0–100 оноогоор үнэлдэг бөгөөд оноо бага байх тусам авлигын түвшин өндөр, харин оноо их байх тусам авлига багатайд тооцогддог байна.
Эх сурвалж: www.transparency.mn
М.ДЭЛЭГ

