БНСУ-ын хурлын дарга Ү Вон Шигийн манай улсад хийсэн айлчлал, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргал нарын маргаан, Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр Ц.Анандбазар сонгогдсон явдлыг эсэргүүцсэн тамирчдын жагсаал, АНУ-ын агаарын тээврийн компани United Airlines Монгол Улсад анхны нислэгээ үйлдсэн гээд олон үйл явдал өрнөсөн долоо хоног өндөрлөж байна.
Харин дөрөвдүгээр сарын 25 /2025.04.25/-ны өдөр болсон УИХ-ын чуулганы үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Баярмаатай зүй бусаар харьцсан асуудал гарч, үүнтэй холбоотойгоор АН-ын бүлэг энэ сарын 01 /2025.05.01/-ны дотор “уучлалт гуйх” шаардлага тавьсан ч Л.Оюун-Эрдэнэ одоог хүртэл “эмэгтэй хүнээс уучлал” гуйгаагүй байгаа бол УИХ-ын гишүүн Ж.Баярмааг харлуулах, доромжлох, олон нийтэд муухай харагдуулах, УИХ дахь АН-ын бүлгийн шаардлагыг “ажил хаялт” мэтээр нийгэмд ойлгуулах ухуулга, сурталчилгааны ажлууд ээлж дараатай энэ долоо хоногт явагдлаа.
-“ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС УУЧЛАЛТ ГУЙХ”-ЫН ОРОНД ТҮҮНИЙГ ХАРЛУУЛАХ, УЛИГ БОЛСОН “БАЯЛАГИЙН САН, ЭЛБЭГДОРЖ, БАЯРЦОГТ” ГЭСЭН СЭДЭВТЭЙГЭЭ ХОЛЬЖ, ГУТГАЖ ЭХЛЭВ-
Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 8.1.22-д “чуулганы хуралдаанд үг хэлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх” гэж заасан гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эдийн засгийн нөхцөл байдлыг асуусан УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогтын асуултад хариулъя” хэмээн доромжилж, эмэгтэй хүнийг “мань хүн” хэмээн үл хүндэтгэж харьцсан. Иймд УИХ дахь АН-ын бүлэг Л.Оюун-Эрдэнийн тус үйлдлийг “парламентыг басамжилсан, үл хүндэтгэсэн, засаглалын хямрал руу хөтлөх үр дагавартай үйл явдал” хэмээн үзэж, уучлалт гуйхыг шаардаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас завсарлага аваад байна.
ВИДЕО:
Гэтэл хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлөөлөл гэх жагсагч нэгэн эмэгтэй “Ж.Баярмаа гишүүнд шаардлага хүргүүлж, түүний ах Ж.Мэндбаярын үүсгэсэн хохирлыг барагдуулах талаар анхаарал хандуулахыг хүсэж байна” мэдээлэл хийсэн.
Хадгаламж зээлийн хоршоо гэж айхтар юм явсан даа. Баярмаа гэж эмэгтэйг УИХ-д нэр дэвшиж байхад нь ч ах нарых нь талаар хүмүүс зөндөө ярьж байсан. pic.twitter.com/q3Sxd2sBWf
— Дөлгөөн (@dulguundavaad) April 30, 2025
Мөн н.Отгонбаатар гэх жагсагч “Баярмаа гэдэг чавганцаа п… минь чи хуралдаа суу” хэмээн харааж эхлэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, “энэ бүхэн бол хувь хүний дайралт” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн.
Яанаа чувганцаа пдда нтр гээд гишүүний халдашгүй бдалд халдаад бгаан бишүү дээ? pic.twitter.com/phTD4mQrkD
— Gerlee-𝕏 (@XGerlee) May 2, 2025
Мөн УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага авсан шийдвэрийг “баялгийн сангийн хуульд бойкот” хийж байна улиг болсон хар сэдэвтэйгээ хольж хар пиар хийж эхлээд. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг парламентад 68 суудалтай атал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын бүлгийн завсарлага авсан шийдвэрийг буруутгаж, “Хэндээ эрхлээд байгаа юм” хэмээн мэдэгдэл хийсэн. Үнэндээ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатарыгаа дуудаж, намын гишүүдийнхээ ирцээ бүрдүүл гэж шаардах нь зөвд нийцнэ.
ВИДЕО:
Ж.Баярмаагаар далимдуулж Баялгийн сангийн хуулийг хойшлуулж бойкотлох гэсэн бүлэглэлүүдийн акц бололтой. Илэрхий юм даа кк pic.twitter.com/QtRSxoAxYI
— Odkonoo (@odko_gerel) May 2, 2025
-УИХ-ЫН ДЭЭР ЕРӨНХИЙ САЙД ГАРЧ СУУГААД “НИЙГЭМ ГАЖУУДЧИХ ВИЙ” ХЭМЭЭН СЭРГИЙЛСЭН АН-ЫН ҮЙЛДЭЛ ГЭВ-
Харин Eagle tv мэдээллийн хөтөлбөрийнхөө үеэр, “Ерөнхий сайдыг уучлалт гуйсан АН-ын бүлгийн шаардлага бол ерөөсөө популизм биш. Харин ч тогтолцоогоо хамгаалах гэсэн гажуудал тогтчих вий гэснээс болгоомжлолоос сэргийлсэн үйлдэл юм. Үүнийг Л.Оюун-Эрдэнэ, Ж.Баярмаа гэсэн хоёр хүний маргаан мэтээр кампанит ажил өрнүүлж байгаа нь харамсалтай байна” хэмээн мэдээлсэн.
ВИДЕО:
Ерөнхий сайдыг УИХ-аас уучлал гуйхыг шаардсан АН-ын бүлгийн шаардлага бол ерөөс популизм биш‼️
— Батука (@Batuka_UB) May 1, 2025
Харин ч тогтолцоогоо хамгаалах гэсэн, гажуудал тогтчих вий гэсэн болгоомжлолоос бий болсон үйлдэл юм. Үүнийг харин Ж.Баярмаа, Л.Оюун-Эрдэнэ гэсэн хоёр хувь хүний жижиг маргаан мэтээр… pic.twitter.com/xS1W2Py5Yd
Учир нь Монгол Улс бол парламентын засаглалтай. Үндсэн хуулийн 3.1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Иймд УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Харин Ерөнхий сайдыг УИХ-аас томилдог. Засгийн газар бол УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй. Иймд Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд ард түмний үл хүндэтгэх, парламентын дээр гарч суух эрхгүй.