Өнгөрөгч бямба гараг /2025.04.26/-т Пап лам Францисыг оршуулах ёслол болж Ватикан улсад дэлхийн нөлөө бүхий улс төрчид цугларсан. Тухайлбал, ёслолын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Их Британийн ханхүү Уильям зэрэг дэлхийн 130 гаруй улс орны төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд нийт 200,000 гаруй хүн цугларсан юм.
Тэгвэл Пап лам Францисыг оршуулах ёслолд Монгол Улсаа төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайд оролцсон байна. Тэрбээр энэ тухайгаа өөрийн Х хуудастаа нийтэлсэн байна. Пап лам Францисыг оршуулах ёслол тэрбээр Германы Ерөнхий сайд Олаф Шольц болон Их Британийн ханхүү Уильямын нарын арын эгнээнд суусан байна.
Сонирхуулахад, Пап лам Францисыг оршуулах ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар 15 минутын хугацаанд уулзсан нь дэлхий нийтийн анхааралд ороод байгаа юм.
Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд хандан Украины эсрэг довтолгоогоо зогсоохыг уриалж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах боломжтойг илэрхийлсэн нь түүний өмнөх байр сууринаас өөрчлөгдсөн болохыг харуулж байгаа юм.
Yesterday, as I participated in the funeral ceremony of His Holiness Pope Francis, I felt that those gathered in St. Peter’s Square were not merely mourning, but rather celebrating the extraordinary legacy of a great soul who dedicated his life to the unity of humankind,… pic.twitter.com/ykiZfOQrRe
— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) April 27, 2025