Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050", "Шинэ сэргэлтийн бодлого", "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийн тулд 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тэргүүлэх зорилт болгон хэрэгжүүлэхээр тусгасан.
ШУУД:
Энэ хүрээнд Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан. Энэ дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Архангай аймагт амжилттай болж өндөрлөсөн. Тэгвэл энэ удаа “Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан”-ыг 2025 оны 04 дүгээр сарын 28-нд буюу өнөөдөр Булган аймагт эхлүүллээ.