Улаанбаатарт цас орохгүй, 5 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 5 градус хүйтэн байна

Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна. Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эхээр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна  гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө