Бүгд Найрамдах Улс тунхагласаны 102 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд мандууллаа.
Төрийн ёслолын журамд заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд төв талбайд төрийн далбааг мандуулдаг уламжлалтай билээ. Хүндэт харуулууд Төрийн ордны хоёр талаас жагсаалын алхаагаар алхаж, улмаар Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөний хойно байрлах Төрийн далбааны сууринд Төрийн зургаан далбааг Төрийн ёслолын журмын дагуу бэхлэн мандуулав.