ВИДЕО: Киргизстаны хурим дээр дуулж байсан залуу хоёр хүүхдийн нэгийг цээж рүү нь өшиглөжээ

ВИДЕО: Киргизстаны хурим дээр дуулж байсан залуу хоёр хүүхдийн нэгийг цээж рүү нь өшиглөжээ

Киргизстан улсын Чүй мужийн Сокулук дүүргийн Кызыл-Туу тосгонд өчигдөр буюу энэ сарын 25 /2026.11.25/ -ны өдөр болсон хуримын үеэр дуучин залуу хоёр хүүхдийн нэгийг өшиглөж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж, дэлхийн олон хүний анхааралд оржээ.

ВИДЕО: 

Тодруулбал, хуримын үеэр дуулж байсан залуугийн дэргэд хоёр хүүхэд ирж, хувцаснаас нь татаж, саад учруулсан байна. Улмаар дуучин залуу тэдний нэгийг цээж рүү нь өшиглөж, газар унагажээ. Уг бичлэг цахим орчинд тархсаны дараа Киргизстаны Сокулук дүүргийн цагдаагийн байгууллагаас хэргийг бүртгэн авч, шалгалтын ажиллагаа эхлүүлсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Одоогоор дуучны нэр болон хүүхдийн эрүүл мэндийн байдал, хэрэгт холбогдох этгээдэд хариуцлага тооцсон эсэх талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Эх сурвалж: Super.kg, MTS.kg