“Алтай” нисэх буудлаас Улаанбаатар чиглэлд ниссэн орон нутгийн онгоцонд хүн нас баржээ

“Алтай” нисэх буудлаас Улаанбаатар чиглэлд ниссэн орон нутгийн онгоцонд хүн нас баржээ

Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлаас Улаанбаатарын чиглэлд ниссэн МИАТ ТӨХК-ийн MGL-041 дугаартай хуваарьт нислэгийн онгоцонд өндөр настай зорчигч нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 17-ны мягмар гарагийн 14:30 цагийн орчимд тус онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа нэг зорчигч суудлаасаа босоогүй тул буудлын ажилтнууд цагдаагийн байгууллагын 102 дугаарт яаралтай дуудлага өгчээ. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хэргийн газарт ажилласан бөгөөд талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг эцэслэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.